УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль сар гаруйн хугацааны дараа болж дараагийн парламентад суух эрхмүүд тодорно. Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 хүн Мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн бөгөөд энэ нь түүхэндаа хамгийн олон бие даагчидтай сонгууль болох нь.
Ийнхүү хуульд заасны дагуу 5 дугаар сарын 10-ны өдрөөс бие даан нэр дэвшигчид тойргынхоо сонгогч, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн ба Сонгуулийн тухай хуулиар тэд 801-ээс дээш дэмжсэн хүний гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрхтэй болно.
Сонгуулийн тухай хуулиар тэд 801-ээс дээш дэмжсэн хүний гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрхтэй болно
Тэгвэл тэдгээр 208 хүн дотор олны анхаарлыг татсан хэд хэдэн хүний нэр багтаж, эхнээсээ тойргынхоо иргэдээс гарын үсэг цуглуулах ажилдаа ханцуй шамлан оржээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшихээ зарлаж, иргэд, сонгогчдоосоо гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн байна. Түүний ээж хамгийн эхэнд хүүгээ дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Мөн “Утааны эсрэг аав ээжүүдийн групп” ТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ц.Пүрэвхүү Чингэлтэй дүүргээс бие даан нэр дэвшихээр болж, иргэд сонгогчдынхоо гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.
Түүнчлэн “Алтан Дорнод Монгол”–компанийн Т.Ганболд Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвших эрхээ авахаар тойрогтоо очиж гарын үсэг зурах ажиллагаагаа эхлүүлжээ.
Дараагийн хүн бол өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас бие даан нэр дэвшсэн ч өвдөг шороодсон дуучин Нара буюу Нарантуяа. Тэгвэл энэ удаа тэрбээр өөрийн төрж, өссөн дүүрэг болох Баянгол дүүргээсээ бие даан нэр дэвшинэ гэдгээ илэрхийлж, даагаа нэхэхээр гарын үсэг цуглуулах ажилдаа оржээ.
Хөл хорио тогтоосон энэ үед бие даан нэр дэвшигчид гарын үсэг цуглуулахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхүй байх ёстой. Тэд гарын үсгээ цуглуулахаар тусгай цэг ажиллуулж байгаа бөгөөд тухайн цэгт хүмүүс гарын бээлий, амны хаалт зүүсэн эсэхийг шалгах, гар ариутгагч тавих, гарын үсэг зурахаар ирсэн бол хоорондоо 1-1.5 метрийн зайтай зогсоно. Мөн айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна.
Айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна
Хуульд 801 ба түүнээс дээш гарын үсэг цуглуулна хэмээн заасан. Тэгэхээр хэдэн ч гарын үсэг цуглуулж болно гэсэн үг. СЕХ аймаг, дүүргийн сонгуулийн хороогоороо дамжуулан гарын үсгээ зурсан бүх хүнийг нягталж шалгадаг байна. Зарим тохиолдолд түүврийн аргаар ч шалгалт явуулдаг аж. Хэрэв мэдээлэл зөрсөн, хуурамч гарын үсэг байвал тоог хасч, ингэж хассанаар 801-ээс доош гарын үсэг болбол тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болдог байна.
Хэрэв мэдээлэл зөрсөн, хуурамч гарын үсэг байвал тоог хасч, ингэж хассанаар 801-ээс доош гарын үсэг болбол тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно
Энэ сөрын 10-ны байдлаар 76 хүн гарын үсэг цуглуулах маягт авах хүсэлтэй СЕХ-нд гаргажээ. Гэхдээ энэ эцсийн тоо биш бөгөөд бие даагчид гарын үсэг цуглуулах маягтаа 5-р сарын 16-ныг хүртэл авах боломжтой.
Ийнхүү бие даагчид сонгуульд нэр дэвших эрхээ авахаар өөрстийн тойргынхоо иргэдээс гарын үсэг цуглуулах ажил эд өрнөж байна.
Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуульд иргэд, сонгогчид нам, эвсэл гэхээсээ илүүтэйгээр бие даан нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэж, сонголтоо хийж магадгүй гэсэн таамаг бий. Учир нь өнгөрсөн жилүүдийн сонгуулиар МАН, АН-аас сонгогдсон зарим гишүүдэд иргэдийн итгэл алдраад байгаа нь нууц биш.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна