Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилалт өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДОЛООН ЧИГЛЭЛ ЗОГСОНО
Хөл хориог Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтооно.
Хөл хорионы үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах, богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа учир иргэд, олон нийт ажилдаа өглөө 08.00 цагаас өмнө явах, орой 18.00 цагаас хойш тарах гэх мэт хувийн зохицуулалтыг хийхийг зөвлөж байна. Мөн сургуулилалт дууссанаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх нийтийн тээврийн үндсэн долоон чиглэлийг зогсоох юм. Тухайлбал Ч:8 буюу Хайлааст, Ч:23 Чингэлтэй, Ч:21а, Ч:21б, Ч:24а Шарга морьт, Санзайн чиглэлд явах нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно. Уртасгасан маршрутаар явах 20 чиглэл буюу хотын баруун зүүн талаас ирэх нийтийн тээвэр Энх тайвны өргөн чөлөөгөөр тойрч явах аж.
Богиносгосон чиглэл буюу Баруунаас ирж буй нийтийн тээвэр Гандан орчимд буцаж эргэнэ. Нисэх, Нарны гүүр чиглэлийн нийтийн тээвэр Баруун дөрвөн замаас буцаж эргэх юм. Иймд шуурхай зохицуулалтын арга хэмжээтэй холбогдуулан зарим чиглэлийн батлагдсан замнал, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шуурхай зохицуулалт хийгдэхийг иргэдэд анхааруулж байна.
УРТАСГАХ БУЮУ ТОЙРОХ ЧИГЛЭЛҮҮД:
БОГИНОСГОХ ЧИГЛЭЛҮҮД:
ШАНГРИ-ЛА УУЛЗВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Эх сурвалж: News.mn
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай