Өвчлөл эрчимтэй нэмэгдэж буй ОХУ-д сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд коронавирусын голомт дээр ажиллаж байсан гурван эмч эмнэлгийнхээ цонхноос үсэрсэн тохиолдол гараад байна.
Тэдгээрээс хоёр нь газар дээрээ нас барсан бол нэг нь эмнэлэгт хүргэгджээ. Амиа хорлолт эсвэл өөр нэгэн нөлөөлөгч хүчин зүйл байгаа эсэхийг Оросын хууль,хүчний байгууллагаас шалгаж байгаа аж.
Харин олон нийт коронавирусын үед эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл хэт муу,найдваргүй,хамгаалах хувцас хэрэгсэлгүй байгаа талаар цахим орчинд шуугиж эхэлжээ.
Тэдний нэг нь Москва хотоос зүүн тийш 510 километрийн зайд орших Воронец хотын эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн эмч Александр Шүпелов бөгөөд өнгөрөгч амралтын өдөр хоёр давхраас үсэрсэн ч амьд үлдэж,эмнэлэгт хүргэгдсэн байна.
Александр Шүпеловын хувьд өвчтөнүүдтэй ажиллаж байх үедээ коронавирусын халдвар аван,эмчлүүлж байжээ.
Харин түүнийг хоёр давхраас үсрэн,эмнэлэгт хүргэгдсэний дараа түүний хамт ажилладаг Александ Косяакин нь Шүпеловыг өөрөө халдвар авсан ч үргэлжлүүлэн ажиллахыг удирдлагаас нь даалгасан талаар мэдээлсэн байна.
Косяакин нь өмнө тус хотод эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хангалтгүй талаар цахим орчинд шүүмжилж байсан боловч удалгүй түүнийг цагдаагаас хуурамч мэдээлэл тараасан гэх үндэслэлтэйгээр түр саатуулан,байцаасан байна.
Үүний өмнө тавдугаар сарын 1-нд Красноярск хотын эмнэлгийн их эмч Элена Непомняашкаяа орон нутгийн удирдлагуудтай хамгаалах хувцас хэрэгсэл,тоног төхөөрөмжийн талаар цахимаар хуралдаж байхдаа цонхноосоо үсрэн,амиа хорлосон юм.
Долоо хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн ч харамсалтайгаар нас баржээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай