Дэлхий нийтээр тархаад байгаа коронавирусийн халдварыг дарахаар дэлхийн улс орнууд вакцин гаргаж авахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа билээ. Мөн энэ үед эсрэг бие гэх ойлголт их яригдах болсон. Тиймээс эсрэг гэжэ юу болох талаар салбарын хүмүүсийн тайлбарыг хүргэе. Хүний биед гадны биет буюу вирус орж ирэхэд хүний дархлалын систем ажиллаж, тэрхүү вирусийн эсрэг тэмцэж эхэлдэг. Ингээд тодорхой хугацааны дараа гаднаас орсон вирусийг таних эсрэг бие үүсдэг. Үүнийг эсрэг бие хэмээн нэрлэдэг.
Тэгэхээр тухайн хүн халдвар аваад эдгэрсэн ч цусанд нь эсрэг бие үлддэг. Энэ хүн халдвар авсныг илэрхийлж байдаг юм. Эсрэг бие бол вирус биш. Тэгэхээр бид энэ эсрэг биеийг хянаж байдаг.

Цусанд эсрэг бие үүссэн тохиолдолд дахин тухайн халдвар авдаггүй, байгалийн дархлаа тогтсон гэсэн үг.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эсрэг биетийн талаар өнөөдөр дахин тайлбарлалаа. Тэрээр "Эсрэг бие гэдэг бол хүний биед гадны биет орж ирэхэд үүсдэг. Эсрэг бие үүссэн байхад вирус арилсан ч хүний биед үлддэг. Энэ бол вирус биш дархлалын системд байдаг армийн нэг хэсэг гэсэн үг. Энэ эсрэг биетийг бид хянаж байдаг. Эсрэг бие бол вирус биш. Тухайн вирусийг таньдаг эсрэг биет гэсэн үг. Хүн коронавирусийн халдвар аваад эдгэх юм бол вирус тэмдэг үлдээгээд явчихдаг. Ингэхдээ вирус нь устчихсан буюу вирусгүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл энд эсрэг бие буюу коронавирус орж ирээд гарчээ гэсэн тэмдэгээ үлдээгээд явчихдаг гэсэн үг. Мэдээж эсрэг бие үүсэхэд бид хяналт тавина" гэсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай