Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны бие тааруу байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Үүнтэй зэрэгцэн түүний орыг залгамжлах хүн хэн байх вэ гэдэг талаарх таамаглалыг олон улсын хэвлэлүүд дэвшүүлсээр байна. Умард Солонгос дахь үйл явдлыг илүү ойроос, мөн бодитойгоор дамжуулдаг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг ч Ким Жон Уныг орлох боломжтой эрхмийн талаарх мэдээллийг гаргажээ. Өдгөө 32 настай Ким Ё Жон гэх эмэгтэйг онцлон нэрлэж байна. Тус агентлаг Өмнөд Солонгосын төрийн судалгааны институцийн мэдээлэл дээр үндэслэж, ийнхүү дамжуулсан байна.
Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн Судалгааны алба энэ сарын эхээр явагдсан Умардын Солонгосын Ардын Их Хурлын тайлан мэдээнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм таамаглал дэвшүүлжээ. Өмнөд Солонгосын төрийн судалгааны институцийн мэдээлэлд Ким Ё Жон байр сууриа өргөжүүлж, албаны ёсны залгамжлагч болох боломжтой гэдгийг онцолсон байгаа юм. Гэхдээ Ким Жон Ун эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарсан гэх цуурхал үнэн байлаа ч төрийн эрх мэдэл шилжих үйл явц тийм ч хурдан хугацаанд явагдахгүй гэж Өмнөд Солонгосын судалгааны институц тооцоолж байна. 2011 онд буюу Ардчилсан Солонгосын удирдагч агсан Ким Чин Ерийг оршуулах ёслолын үеэр Ким Ё Жон олон нийт төдийгүй хэвлэлийнхний өмнө анх удаагаа ил гарсан юм. Тэрээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэд хэдэн удаа томоохон уулзалтад оролцож, дэлхий дахинд танил болсон гэдгийг Ёнхап агентлаг дамжуулсан байна. Тухайлбал, Америкийн ерөнхийлөгч болон Умард Солонгосын удирдагч нарын хоорондох дээд хэмжээний уулзалтад Ким Ё Жон ахыгаа дагалдан оролцож байсан юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай