Маргааш 11:00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар булааж авахаар оролдсон, шүүхийн хараат бус байдалд халдсан гэх асуудлаар хугацаанаас нь өмнө эргүүлэн татуулахаар Э.Одбаяр /Зон Олны намын ЕНБД/, Ц.Уянга /Урбан Иргэдийн форумын тэргүүн/ нарын иргэд, төрийн бус байгууллага, хуульчдын баг Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг түдгэлзүүлэх хуулийн төслийг санаачилж байсан юм. Тухайлбал бүх шатны шүүгчийг, Авлигатай тэмцэх газар /АТГ/, Улсын ерөнхий прокурор/УЕП/-ын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөс зөвлөмж гаргавал чөлөөлж, огцруулж болдог байхаар хуулиудын нэмэлт өөрчлөлт хийхээр оруулж ирсэн юм. Улмаар 2019 оны 3 сарын 27-нд УИХ хүч түрэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Үндсэн хууль зөрчигдөх эхлэл тавигдсан байна. Энэ нь Үндсэн хуулийн бус аргаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдлээ гартаа оруулах, Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар булааж авах оролдлого болж байна гэж үзжээ. Мөн тэд иргэдийн үг хэлэх эрх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд халдах явдал газар авч байгааг шүүмжилж байгаа аж. Өнгөрөгч өдрүүдэд Монгол улсын ерөнхий сайд асан М.Энхсайханыг барьж хорьсон асуудал нь хүний эрх, ардчиллын үнэт зүйлд заналхийлж байж болзошгүй үйлдлийн нэг жишээ гэж үзэж #FreeEnkhsaikhan хөдөлгөөнийг иргэд өрнүүлж эхлээд байгаа юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай