News paparazzi: Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн орох, гарах замын хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас хаахаар боллоо

Moderator
2020/04/21

ОБЕГ-ын дарга Т.Бадрал

 

 "Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн.

Иймд энэ халдвараас урьдчилан срэгийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг  өнөөдөр 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа байна" гэлээ.