Канадын зүүн хэсэгт орших Нова Скотт мужид Канадын иргэн 50 орчим насны эрэгтэй 16 хүн буудаж амь насанд нь хүрсэн хэрэг өнгөрсөн Ням гаригт гарчээ. Гэмт этгээд хэрэг үйлдсэнийхээ дараа нэг цагийн турш цагдаагийн хувцас өмсөн эрх баригчдаас зугтсан байна. Хохирогчдын нэг нь цагдаагийн албан хаагч байсан тухай албаныхан мэдээлжээ.
Сэжигтэн, 51 настай Габриэль Вортман нь урт хугацаанд төлөвлөсний эцэст аллага үйлдсэн тухай Канадын Нова Скотын цагдаагийн газрын эрүүгийн ажиллагаа хариуцсан ажилтан Крис Литер мэдэгдсэн байна. Харин захиргааны ажилтан Ли Бергерманы мэдэгдсэнээр
“Бямба гарагийн орой 911-ийн дуудлагын дагуу цагдаагийн ажилтан Портапикийн жижиг тосгон дахь байшинд очсон. Цагдаагийн ажилтныг очих үед байшинд болон гадна хохирогчдын цогцос байсан, харн хэрэг үйлдсэн этгээд байгаагүй. Одоогоор гэмт хэрэгтэн болон хохирогчид ямар харилцаатай байсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн ямар нэг таамаг дэвшүүлэхэд эрт байгаа юм. Энэ халдлагыг санамсаргүй хэрэг гэж таамаглаж байсан ч сэжигтэн Вортман цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, цагдаагийн машин мэт дуурайлган хийсэн машин жолоодон зугтсан нь хэргийг төлөвлөгөөтэй үйлдснийг харуулж байна” хэмээжээ. Халдлагад өртсөн офицерыг Констабл Хейди Стивенсон гэдэг. 23 настай Стивенсон гэрлэсэн, хоёр хүүхэдтэй байжээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна