УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнд хийсэн COVID-19 халдварын түргэвчилсэн тестийн хариу сөрөг гарсан. Шинжилгээний эцсийн хариуг ХӨСҮТ-ийн Төв лабораторид PCR шинжилгээгээр баталгаажуулах бөгөөд урд шөнө 02.00 цагийн орчимд хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсныг ЭМЯ-наас мэдээллээ.
“УБ-Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан өнөөдөр “COVID-19 тестээр эерэг гарсан бол PCR шинжилгээгээр сөрөг гарсан тул вирусийн халдвар аваагүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай, учир нь вирусийн эсрэгтөрөгч үүссэн байна. Түргэвчилсэн тестээр үзсэн бусад 40 хүнд хариу сөрөг гарсан. Хятад улсын гаргасан шинэ тест гэжээ.

Мөн тэрбээр “Бүгд маск шил зүүж, гараа сайн угааж, аль болох гарахгүй. Бусдад ойртохгүй, сайн унтаж амарч, хөнгөн зөв хооллож өөрийгөө ба бусадыг COVID-19-өөс хамгаалаарай. Олон хүнийг түгшээсэндээ Сонгдо уучлалт хүсэж байна. Уучлаарай. Гэхдээ тандалт, хамгаалалтыг цаашид ч сайн хийнэ” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай