Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн 213 улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирус бүртгэгдсэн байна. Нийт 1.8 сая хүн өвчилж, 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.
Итали, Их Британи, Бельги зэрэг оронд нас баралт хамгийн өндөр байна. Азийн орнуудаас Япон улс хамгийн их анхаарал татаж байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн хүмүүст халдвар тархсан.
Иймээс манай иргэд аль болохоор эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, 24 цагийн утсаар зөвлөгөө авах. Шинжилгээ өгөх бол хүүхдээ дагуулан эмнэлэгт 2-3 улаа ирдэг, заримдаа 9 үүлээ ирдэг байдлаа болих.
Хойд хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт 2186 шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас барсан. Улаан-Үүдэд 77 хүн өвчилснөөс 13 нь хүүхэд, Эрхүүд 33 тохиолдол бүртгэгдэхэд хоёр нь хүүхэд байгаа.
Бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр байгаа учраас манай иргэд дэлгүүр хоршоо явах, айлд очихдоо хүүхэд дагуулж явахгүй байхыг анхаарах хэрэгтэй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2 метрийн зай барих шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байсан бол энэ нь 4 метрийн зай барих шаардлагатай болж, хүрээлэл нь нэмэгдээд байна. Ийм үед дугаарлалтын хязгаарлалт хийх санал гаргасныг ЭМЯ дэмжихгүй. Нийтийн тээвэрт хүний бөөгнөрөл үүсэж, эрсдэл улам нэмэгдэнэ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:
2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд 20 хүн тусгаарлагдсанаас нэг хүнд Covid-19 илэрлээ. ОХУ-аас ирсэн 74 хүнд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 225 хүн ажиглалт эмчилгээний хяналтад байна.
Монгол Улсад Covid-19-ийн халдварын нийт батлагдсан тохиолдол 17 боллоо. Үүнээс дөрвөн нь эдгэсэн байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна