News paparazzi: "МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ" АЯНЫГ УЛС ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ

Moderator
2020/04/13

Өчигдөр /2020.04.12/ Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж Улсын Онцгой комиссийн /2020.04.11/ өдөр хуралдаж гаргасан тодорхой шийдвэрүүдээс танилцууллаа. Тус шийвэрийн хүрээнд "Маскаа зүүцгээе" бүх нийтийн аяныг зохион байгуулах үүрэг чиглэлийн талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ. 

Тэрээр:  “Маскаа зүүцгээе” бүх нийтийн аяныг зохион байгуулах үүрэг, чиглэл өгсөн. Үүрэг чиглэлийн дагуу УОК-ын 9 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын дагуу  “Маскаа зүүцгээе” аяныг /өнөөдрөөс буюу/ дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс орон даяар өрнүүлнэ. Тус аяныг аймаг, нийслэлийн засаг дарга нар удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Тус аянд ард иргэдийг идэвхтэй оролцохыг шуурхай штабаас уриалж байгааг хэллээ. 

Хавар болж, цаг агаар дулаарснаас үүдэн амны хаалтгүй явах иргэд ихэссэн. Тиймээс иргэн бүр дор бүрнээ амны хаалтаа тогтмол зүүж, амны хаалтгүй яваа нэгэнд амны хаалтаа зүүхийг анхааруулж, хамтдаа covid-19 буюу коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлцгээе.