Улсын онцгой комиссын (УОК) Шуурхай штабаас мэдээллээ
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:
Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт ОХУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагааг шуурхай явуулахаар болсон. Өчигдөр оройноос иргэдээ авч эхэлсэн. Татан авах ажиллагаа үргэлжилж байгаа ба одоогоор нийт 208 хүнийг татан аваад байна.
Мөн амны хаалт зүүх аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлэх тогтоол гарлаа. Бусдын эрүүл мэндийн төлөө, эрсдлээс сэргийлэх үүднээс иргэд амны хаалтаа тогтмол зүүхийн зэрэгцээ бусдадаа шаардлага тавих хэрэгтэй байна. Таны гэр бүл, улс орны аюулгүй байдал таны гарт байгаа учир энэ аянд идэвхтэй оролцоорой.
УОК-оос аймаг, нийслэлийн засаг дарга нарт даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийх тухай үүрэг өгсөн.
Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана" гэв.
Дугаарын хязгаарлалтын талаар өнөөдөр 15:30 цагт Тээврийн цагдаагийн алба хэвлэлийн бага хурал хийн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай