Сүхбаатар аймгийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/253 тоот захирамжаар томилогдсон Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Тагнуулын хэлтэс, Автотээврийн төв, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Бичигт боомтод ажиллаж дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Үүнд:
1. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17-04-024/27 тоот 15 заалт бүхий зөвлөмж болон бусад чиглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг үндэслэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг “Сүхбаатар аймгийн Бичигт хилийн боомтоор (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулан газрын тосны экспортлох үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдсэн.
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах шаардлагатай хүн хүч, ариутгалын бодисын нөөцийн судалгааг гаргаж хүн бүрт хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилсан.
3. Хилийн нэвтрэх цэгт сэжигтэй болон эрсдэлтэй тохиолдол гарсан үед тусгаарлах байрны бэлэн байдал хангагдсан байна гэж тус тус дүгнэсэн байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай