Солонгосын алдарт жүжигчин SO JI SUB хөтлөгч бүсгүйтэй албан ёсоор гэр бүл болж буйгаа мэдэгдлээ

Moderator
2020/04/07

Солонгосын кино ертөнцийн хамгийн үнэлгээ өндөр жүжигчдийн нэг So Ji Sub “ 51K”хэвлэлийнхэнд өнөөдөр өөрийн гэрлэлтийн талаар албан ёсны мэдэгдэл гаргаж найз бүсгүй Cho Eun Jung-тай гэрлэлтээ бүртгүүлж буйгаа зарлалаа.

Түүний найз бүсгүй Cho Eun Jung  “SBS‘s энтертайнмент нэвтрүүлэгт сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд хосууд өнгөрсөн онд өөрсдийн харилцааны талаар албан ёсоор мэдэгдэж байсан билээ.

Тэд гэрлэхээр өргөдөл гаргасан боловч Коронавирусын дэгдэлт үргэлжилж байгаа тул хуримын ёслол хийхээс татгалзан гэр бүлийн хүрээнд ёслохоор шийдсэн байна.

хүүхдүүдэд хичээл, сургалт хийхэд нь туслах зорилгоор компьютер, ухаалаг төхөөрөмж  авахад нь туслан “Good Neighbors”-д  50 сая воныг хандивлахаар шийджээ.

Хосууд Ханнам-Дон дахь тансаг байшиндаа хэдийнээ нүүж орон амьдарч байгаа ба найз бүсгүйг нь жирэмсэн гэсэн цуурхал ч гараад байгаа юм.