Өнгөрсөн Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих 24 цагийн хугацаанд АНУ даяар 1,321 хүн шинэ коронавирусийн халдвараар нас барсан нь дэлхийн хэмжээнд нэг өдрийн дотор хамгийн олон хүний амь эндсэн үзүүлэлт болжээ.
Урьд нь дэлхийн аль ч улс оронд ийм олон хүн 24 цагийн дотор нас барж байгаагүй юм. АНУ-ын тахлын хамгийн том голомт Нью Йорк мужид Бямба гарагт 630 хүн Covid-19 өвчнөөр нас барсан байна.
Дэлхийн хэмжээнд нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан өмнөх муу үзүүлэлт нь Пүрэв гарагт Испани улсад 950 хүн нас барсан тохиолдол болж байв.
Коронавирусийн анхны голомт Хятад улсад хоёрдугаар сарын 23-ны өдөр 150 хүн нас барсан нь тус улсын хувьд хамгийн олон эндэгдэлтэй өдөр байжээ.
Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын илэрсэн тохиолдол 300,915 болж, нийт нас барсан өвчтөний тоо 8,162 хүрлээ.
Бямба гарагт Испани улс илэрсэн халдварын тоогоор Итали улсыг гүйцэж, Европ тивдээ тэргүүлэх болжээ.
Өчигдөр тус улсад шинээр 7,026 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт тоог нь 124,736 болгосон байна. Амиа алдсан өвчтөний тоо 11,744 болсон юм.
Харьцуулбал Итали улсад илэрсэн нийт халдварын тоо 124,632, нас барсан өвчтөний тоо 15,362 болоод байна.
Испани улсын ерөнхий сайд Педро Санчез өчигдөр тус улсад хэрэгжиж буй хөл хорионы дэглэмийг дөрөвдүгээр сарын 25 хүртэл сунгах шийдвэрээ зарлажээ.
Шинэ коронавирусийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа эхний 10 улс сүүлийн байдлаар:
|
|
Улс |
Халдварын тохиолдол |
Эндэгдэл |
Харьцаа |
|
1 |
АНУ |
300,915 |
8,162 |
2% |
|
2 |
Испани |
124,736 |
11,744 |
9% |
|
3 |
Итали |
124,632 |
15,362 |
12% |
|
4 |
Герман |
92,150 |
1,330 |
1% |
|
5 |
Франц |
83,031 |
6,521 |
7% |
|
6 |
Хятад |
82,647 |
3,322 |
4% |
|
7 |
Иран |
55,743 |
3,452 |
6% |
|
8 |
Их Британи |
42,441 |
4,320 |
10% |
|
9 |
Турк |
20,921 |
425 |
2% |
|
10 |
Швейцар |
20,278 |
641 |
3% |
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай