Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 5 дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил өнөөдрөөс /2020.04.04/ эхэллээ. Ерөнхий гүйцэтгэгчээр "Чайна жоу инженеринг" компани ажиллаж байгаа ч коронавирусээс шалтгаалан инженер техникийн ажилтан, операторууд нь ирж чадаагүй байна.
Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын 4 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу өнөөдрөөс ажлаа эхлүүллээ. Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна.
Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжид хийх юм. Ингэснээр 2020 оны зургаадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.

Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна