Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин хүүгээ тусгай үүргийн онгоцоор ирсэн талаарх асуултад “Америкт сурдаг хүү маань Берлин-Москва чиглэлээр ирсэн 230 орчим зорчигчтой, 20 гаруй зорчигч дутуу нислэгээр өөрөө тасалбараа бичүүлээд ирсэн байсан. Хэн ч байсан өөрийн хүүхдээ “Цаашаа бай, чи даргын хүүхэд учир болохгүй” гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Би л лав тэгж хэлж чадахгүй. Төлбөрөө төлсөн, хууль зөрчөөгүй, ямар нэгэн арын хаалгаар суугаагүй, оочер дайраагүй юм” гэлээ.
Мөн тэрээр “Дэлхийн томоохон улсуудад байдал улам хүнд болж байна. Бусад улсад л тархалт үгүй болж байж л манай улсад эрсдэл үүсэх магадлал буурна. Тиймээс тайвширах болоогүй. Гадаадад байгаа манай иргэдийн байдал маш хүнд болж байна. Байрнаасаа хөөгдсөн, ажилгүй, орлогогүй болсон. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл их байгааг хэлж байна. Хүүхдээ салхилуулж, дэлгүүр ч гарч чадахгүй байна гэнэ.

Нислэгийн хэлэлцээтэй орнууд руу л нислэг үйлдэх боломжтой. Дараагийн нислэгийг 04.08-ны өдөр БНСУ руу хийнэ. Ойр ойрхон тусгай үүргийн нислэгийг хиймээр байв ч бидэнд нисэх багийн хүчний хомсдол бий учир боломжгүй юм.
Япон улсын хувьд онгоцонд суухаас өмнө монголчуудад шинжилгээ хийх боломжгүй гэсэн. Мөн түргэвчилсэн оношлууртай очоод шинжилгээ авъя гэтэл бас л боломжгүй гэсэн. Японд байгаа оношлуурыг худалдаж аваад газар дээр нь шинжилье гэтэл мөн боломжгүй гэсэн хариуг өгсөн. Өнөөдрийн нислэг маш өндөр эсрдэлтэй. АНУ-аас дамжин ирсэн 50 гаруй хүн бий. Тэднийг ХӨСҮТ-д байрлуулж, шинжилгээг яаралтай авна” гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай