Хятадын Ухань хотод анх коронавирус дэгдэх үед хүмүүст анхааруулж, сэрэмжлүүлж байсан өөр нэг эмч гэнэт сураггүй алга болжээ. Түүнийг Ай Фэн гэдэг ба хүмүүс түүнийг баривчлагдсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Ухань хотын нэгдсэн эмнэлэгт ажилладаг байсан тэрбээр анх вирусийн тухай хамт ажилладаг эмч сувилагчдадаа мэдэгдсэн ба олон нийтэд энэ талаар зарлах гэтэл орон нутгийн эрх баригчид тэднийг зогсоожээ.
Ай Фэнг сураггүй алга болсон талаар Австралийн “60 Minutes” нэвтрүүлгээр даваа гаригт /2020.03.30/ цацагдсан ба энэ нэвтрүүлгийн дараах Ай Фэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн нууцлаг зурвасыг үлдээсэн байна. Тэрбээр цахим хуудсан даа “Гол. Гүүр. Зам. Цагны дуу” хэмээн бичээд Ухань хотын зургийн хамт нийтэлжээ. Харин өчигдөр тэр цахим сүлжээндээ цагаан халад, амны хаалттай зургаа “Инээдмийн баярын мэнд” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна. Гэвч Хятадад баривчлагдан саатуулагдаж буй хүмүүс эрх баригчдын тушаалаар цахим сүлжээндээ өөрийгөө хэвийн байгаа мэт харагдуулж, пост бичиж зургаа нийтлэх нь элбэг байдаг аж. Эсвэл цагдаа нар тэдгээр хүмүүсийн цахим сүлжээгээр нэвтэрч ороод энэ бүхнийг хийдэг байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна