“Би амиа алдвал ээж нь ажлаа хийхийн тулд маш их хичээсэн гэдгийг хүүхдүүд минь мэдээсэй” Нью-Йорк хотын хүүхдийн мэс заслын эмч Корнелиа Григс хүүхдүүддээ зориулж өөрийн твиттер хуудаснаа бичсэн зүйл олны сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр бага насны охин, хүү хоёртой юм. Корнелиа эмч “Хүүхдүүд маань үүнийг уншихад дэндүү балчирдана. Мөн тэд намайг өмсгөлтэй байхыг минь хараад ч бараг танихгүй байх. Хэрэв хүүхдүүд минь ээжийгээ COVID өвчнөөс болж амь насаа алдвал ээж нь ажлаа хийхийн тулд маш их хичээсэн шүү гэдгийг мэдээсэй гэж хүсч байна” хэмээн өөрийн зургийн хамт нийтэлжээ. Мөн тэрээр “Нью-Йорк хотын эмчийн коронавирусийн анхааруулга: Тэнгэр нурж байна” гэсэн гарчигтайгаар New York Post-д дараах агуулга бүхий бичвэрийг нийтэлжээ. "Яаралтай түргэн тусламжийн өрөөний үүдэнд битгий хэл эмнэлгийн гадаа ч хүмүүс шинжилгээ өгөхөөр зогсолтгүй дугаарласаар байна. Гэтэл бидний нэг удаагийн бээлий, хувийн хамгаалалтын хэрэгсэл дуусч байна. Бидний өвчтнүүд болон эрүүл мэндийн ажилтнуудын хувьд энэ нь хямрал юм. Хүмүүс ээ, гадагшаа гарах хэрэггүй, гэртэй бай, гуйж байна. Гэхдээ тэглээ гээд буйдандаа бүү шигдээрэй, эрүүл мэнддээ тустай зүйл хийгээрэй. Хэрэв танд муу зүйл тохиолдож манай эмнэлгийн үүдэнд ирэхэд бидний туйлдсан царай л таныг угтах болно. Гэсэн ч бид та бүхнийг амьд байлгахын тулд мэддэг бүхнээ хийнэ. Та ч бас бидний төлөө хичээгээд гэртээ байгаарай гэж гуйя” хэмээжээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна