Эрүүл мэндийн яамнаас коронавирусны халдварын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
“Өнөөдрийн байдлаар 2110 иргэн тусгаарлагдсан байна. Эдгэрсэн 2 иргэн тусгаарлах байранд байгаа бөгөөд ажиглалтад байна. Түргэний 1700 дуудлага хүлээн авснаас ихэнх нь төрөлттэй холбоотой дуудлага байлаа. Өнөөдөр Монголд 94700 жирэмсэн эмэгтэй байна.
Тусгаарлах байранд байгаа иргэдээс 43 жирэмсэн эмэгтэй, сахартай 33, гэмтэж бэртсэн 3 хүн байна.
Мөн тусгаарлах байранд байгаа иргэдээс гомдол их ирж байна. Агуулгыг нь аваад үзэхээр
Өрөө жижиг байна, Хоол амтгүй байна, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэгт очмооргүй байна, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо хэрэлдээд зодолдож байна. Иргэд бас арай дэндэж байна.
Өнөөдөр онгоцоор иргэдээ татаад авч байгаа улс дэлхийд ховор байгаа. Авч ирээд эмч нар нь өөрсдөө үйлчлээд явж байгаа улс нэг ч байхгүй. Бусад улс оронд амны хаалтаа зүүгээгүй гээд цагдаа нар нь иргэдээ ташуурдаж байна.
Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд авираа татах хэрэгтэй. . Уйллаа гээд тусгаарлах хоногийг багасгахгүй. Өнөөдөр энэ өвчинтэй тэмцэх асуудал ганц төрийн болон эмнэлгийн байгууллагын ажил биш иргэн таны үүрэг. Иргэд та бүхэн үүргээ биелүүлнэ үү…” гэлээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна