Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргаж буй уг тусгай зориулалтын машинуудаар бямба гарагт 96,2км, ням гарагт 62,6км буюу нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийх юм байна.
Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхэлж зориулалтын 7 автомашин, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа юм.
Өнгөрсөн лхавга гарагт гадна орчин хасах температуртай байсан тул халдваргүйтгэлийн ажлыг түр завсарласан бөгөөд маргаашнаас үргэлжлүүлж хуваарийн дагуу Баянзүрх дүүрэгт ажиллах аж.
Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа 14 аж ахуйн нэгжээс гарч буй халдваргүйтгэлийн гар төхөөрөмжтэй бригадууд нь машин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомийн талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохидол ихтэй булан тохой, Үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад 4 сарыг дуустал тасралтгүй хийхээр төлөвлөж байна. Ариутгал, халдваргүйтгэлийн ажил нь нийслэлийн хэмжээнд явган халдваргүйтгэлийг бүтэн 2 удаа, машин техникээр бүтэн 3 удаа тус тус хийнэ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай