Жил бүрийн хүйтний улиралын үед томуу, томуу төст өвчний тархалт ихэсдэг. Гэхдээ энэ жил хорио цээр тогтоосон байгаа учраас томуугийн тархалт өмнөх жилийнхээс харьцангуй багассан байна. Тодруулбал амбулаторын үзлэгийн 2,9 хувийг нь томуу, томуу төст өвчин эзэлж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл томуу, томуу төст өвчин болон коронавирусийн халдварын шинж тэмдэг хоорондоо тун адил илэрдэг. Тухайлбал халуурах, толгой өвдөх, бие суларч ядрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.
Эдгээр өвчлөлүүд нь хоёулаа вирусийн гаралтай өвчлөл бөгөөд амь насанд ч мөн аюул учруулдаг.Мөн Томуугийн хүндэвтэр хэлбэрийн үед халуун 38,5-39,5°С хүртэл нэмэгдэх ба өвчний сонгодог шинж тэмдэгүүд илэрнэ. Харин коронавирусийн өвчлөлийн үед ихэвчлэн 37,5-38 градус хүртэл халуурна.
Томуу цочмог эхэлдэг. Нууц үе нь 1-2 өдөр, заримдаа 5 өдөр хүртэл үргэлжилж болно. Мөн томуугийн хөнгөн хэлбэрийн үед (далд, эмнэлзүйн дэд хэв шинжийг оролцуулаад) биеийн халуун хэвийн буюу 38°С хэмээс хэтрэхгүй, халдвар хордлогын шинж сул илэрсэн, эсвэл огт илрэхгүй байх магадлалтай.
Харин коронавирусийн халдварын нууц үе 07-14 хоног болон цаашдаа гурван долоо хоног хүртэлх хугацаанд үргэлжилдэг бол хөнгөн хэлбэрээр туссан хүмүүсийн халдвар 28-35 хоног үргэлжилдэг. Хамгийн сүүлийн судалгааг харахад нийт өвчлөгсдийн 40-50 хувь нь ямар нэг шинж тэмдэггүй болон хөнгөн хэлбэрээр илэрч тухайн хугацаандаа өвчтэй гэдгээ мэдэхгүй вирус тээгч болж байдаг байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай