Коронавируст халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ цаг үед нийгмээрээ нэгдмэл хүчтэйгээр даван туулахад мэргэжлийн сургуулийн хувьд хувь нэмрээ оруулах болсон талаар Монгол Улсын Консерваторийн удирдлагууд Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа. Тодруулбал авъяаслаг багш, сурагчдынхаа онцгой бүтээлүүдийг цахимаар болон телевизээр өдөр бүр толилуулан соёл урлаг, сонгодог бүтээлүүдээр ард иргэдийн алжаал ядаргааг нь тайлах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Мөн коронавируст халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаатай Консерваториудтай хамтран World Music онлайн фестивалийг эхлүүлж байгаа юм байна.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ард иргэдийг соён гэгээрүүлэх санаачилга гаргасанд талархал илэрхийллээ. Тэрээр "Өдөр бүр, бүх хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр коронавируст халдварын талаар мэдээлэл цацагдаж байгаа нь нэг талаар ард иргэд "мэдээллийн дарангуйлал"-д өртөхөд хүргэж байна. Энэхүү "мэдээллийн дарангуйлал"-аас та бүхний санаачилсан урлагийн бүтээлүүд бага ч болов хөндийрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлосон юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Консерваторийн нийт багш ажилтан албан хаагчдын зүгээс Улсын Онцгой комисст таван сая төгрөгийн хандив өргөлөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай