АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-аас Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүр даргад шаардлага хүргүүлж байгаа аж.
Уг шаардлагад "Дэлхийд коронавирусийн цар тахал тархаж, эдийн засагт хүндрэл үүсээд байна. Энэ үед Засгийн газар онцгой нөхцөлөөр хандаж, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй танилцуулах, хэрэгжүүлэхээр байгаа. Харамсалтай нь бодлого, зорилтоо тодорхойлолгүй өнөөдрийг хүрлээ. Ийм эдийн засгийг сэргээх, тэтгэх бодлогын хүрээнд Үндсэн хуулинд заасан үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Иймд Монгол Улсын иргэн бүрт 1.242 721 төгрөг сая төгрөгийн бэлэн мөнгийг олгох асуудлыг хаврын чуулган эхлэхэд нэн яаралтай хэлэлцэж, дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт багтаан шийдэж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас шаардаж байна" гэжээ.
-Вирустэй холбоотой асуудал дэлхийн цар тахлын хэмжээнд байна. 2020 оны төсөв барилга байшин барих төсөв. Замын ажлаа хойшлуулсан. Эдийн засгийн судсаар мөнгө урсах ёстой. Дөрөвдүгээр сарын тавны хаврын чуулганаар иргэдэд энэ мөнгийг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээллээ.
-Яагаад заавал бэлэн мөнгө тараах хэрэгтэй гэж?
-Энэ бол онцгой нөхцөл байдал. Өнөөдөр энэ байдлаар явбал 260 мянган хүн ажилгүй болно гэсэн судалгаа байна. Ингэвэл энэ улсын эдийн засаг тэр чигтээ 0 зогсолтод орно. 14 хоногийн дараа бүх ресторан, үйлчилгээний газар дампуурахад бэлэн болсон байна. Аж ахуйн нэгж татвараа төлж чадахаа больсон байна. Дэлхийн бүх орон мөнгөө эдийн засаг руугаа хийж байна. Эдийн засаг өнөөдөр мөнгөөр дутаж байна. Энэ бол популизм биш.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай