Эрүүл мэндийн яамнаас короновирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны өгч буй мэдээллээр дэлхий нийтэд короновирусийн халдварын шинж тэмдэг, нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг хэллээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 196 улс, бүс нутагт 375498 тохиолдол бүртгэгдэж, 16362 хүн нас баржээ. ДЭМБ-ын өгсөн мэдээллээр шинэ короновирусийн халдвараар 65-аас дээш насны хүн зонхилон өвчилж байсан бол насны хувьд залуужиж 18-45 болох хандлагатай байгааг хэллээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү "Өнөөдрийн байдлаар 2083 хүн тандалт, тусгаарлалтад байна. ХӨСҮТ-өөс 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн 6 төвөөс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад короновирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 186 хүн тусгаарлалтад байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа. Тусгаарлагдсан хүмүүсээс 3 удаагийн давтан шинжилгээ хийдэг бөгөөд Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс өнөөдөр давтан шинжилгээ хийсэн. Мөн анхааруулахад 14 хоног тусгаарлалтад байсан иргэд дахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой. Энэ бол хувь хүний хариуцлагын асуудал" гэлээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна