Цар тахалын аюултай үед 105 Хятад иргэнийг авчирна гэдгээ болино уу Б.Энх-Амгалан сайдаа!!!

Moderator
5 цаг 18 минутын өмнө

БНХАУ-аас 105 иргэнийг Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллуулахаар энэ ням гарагт авчирахаар болсон гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ. 

Эдгээр иргэдийг  Төв аймагт тусгаарлаж, 14 хоногийн дараа шинжилгээний хариуг үндэслэн ажилд гаргах юм байна. Гэвч коронавирусийн цар тахал дэлхий нийтийг түгшээсэн энэ үед вирусийн голомт болсон БНХАУ-аас 105 иргэнийг оруулж ирнэ гэдэг хэр зохистой шийдвэр вэ? 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Улаанбаатар-Дархан чиглэлийн замын асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Энэ жил гаднаас 6000 гаруй хүн ажиллахаар ирэхээр байгаа бөгөөд онцгой шаардлагагүй гэж үзсэн. Харин онцгой шаардлагатай, хугацаатай, гэрээтэй ажлууд дээр гаднаас ажиллах хүч авахаар болж байна. Ялангуяа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бүтэн сайн өдөр чартераар татаж авна. БНХАУ-д байхдаа шинэ коронавирусийн шинжилгээгээ өгч, визээ авна. Монголд ирээд хөдөлмөрлөх эрхээ авна. Онгоцноос буумагц тусгай машинаар хамгаалалтад авч Төв аймагт тусгаарлана. 14 хоногийн хугацаанд бүх бичиг баримтыг нь бүрдүүлж, шинжилгээний хариуг маш сайн харж байж ажилд нь оруулна гэж тооцож байна” гэлээ.