Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Одмаа
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасаг нь хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэд, аж ахуй нэгж байгууллагад хүргэдэг. Тус тасаг нь 2020 оны 03 дугаар сарын 06-наас 26-ны хооронд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Хайр өвтгөдөггүй” аян, ЦЕГ-ийн харьяа Хэрэг бүртгэх албанаас хэрэгжүүлж буй “Архигүй орчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний зорилго нь иргэдийг ахуйн хүрээнд архи, согтууруулах ундаа хэрэглэх, хүүхэд, эмэгтэйчүүдийг гэмт хэрэг зөрчил болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой юм.
Тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн болон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гаралт өмнө оны мөн үетэй харьцуулбал буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэрэгт өртөж, хохирох нь өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс иргэд та бүхнийг ахуйн хүрээний архидалтаас татгалзаж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэгт өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлнэ үү.
Сайн харилцаа, сайхан амьдралын эхлэл юм шүү залуусаа ахуйн хүрээний архидалтаас татгалзъя гэж уриалж байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна