“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ дууссан байна. Түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн Ц.Сарнай нөхрийнхөө донор болж, алтан амийг нь ийнхүү аварлаа. Тэд БНСУ-ын Сөүл хотод элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон бөгөөд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байсан бол өнөөдрөөс гурван сарын өмнө МУ-ын гавьяат эмч Ж.Чинбүрэн тэдний элэг шилжүүлэх хагалгаанд өөрийн биеэр оролцжээ.
Аюулт өвчнийг хамтын хүчээр даван гарсан хосууд монгол түмэндээ хандан талархсан сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Ц.Сарнай ”Бидэнд амьдрал, итгэл бэлэглэсэн олон мянган хүмүүс, найз нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний амьдралын минь утга учир, түшиг тулгуур, хайрт хань минь наддаа, гурван сайхан охиндоо, ээждээ, эгчдээ, найз нөхдөдөө, Монголын ард түмэндээ эрүүл саруул болон ирэх энэ л гайхамшигт хагалгаа, эмчилгээ та бүхний минь туслалцаа, оролцоо, сэтгэлийн дэмжлэггүйгээр үнэхээр биеллээ олохгүй байсныг би биеэрээ гэрчлэн төлж барамгүй ач тусад тань хязгааргүй ихээр баярлаж гэр бүлийнхнийхээ өмнөөс гүнээ талархан, хүндэтгэн ёслоё. МУ-ын Гавьат Эмч Чинбүрэн таньдаа тусгайлан талархал илэрхийлье. Бидний эмчилгээний чиг зүгийг зааж, зөвлөж, энэ хүртэл сэтгэл харамгүй туслаж ирсэн билээ та. Олон зуун хүний амь нас, хувь заяаг өөртөө даан авч, асар завгүй ажилладаг ч бидний хагалгааны үеэр цаг зав гарган ирж хамт байлцсан нь бидний хувьд сэтгэлийн маш их нөмөр болж байсныг бид үргэлж санаж талархаж явах болно.” гэжээ.
Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан, МУ-ын гавьяат эмч Ж.Чинбүрэн Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ дуусан баяртай мэдээг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр ”ЧИНБАА, САРНАЙ ХОЁРТОО АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ! Сайхан мэдээ дуулаад баяртай байна аа! Хөгжмийн зохиолч Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ дуусчээ. Миний бие Солонгост 3 сарын өмнө хийсэн элэг солиулах хагалгаанд очиж оролцсон юм. Ц.Сарнай маань баярлаж талархсанаа илэрхийлжээ. Би эмч хүн, миний ажил шүү дээ. Харин Ц.Сарнай монгол бүсгүй, ханийн агуу их хайраараа донор болж, элгээ хувааж, нөхрийнхөө алтан амийг аварлаа. “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлж, нэгэн залуу монгол өрх, уран бүтээлчийн сайхан хос элэг бүтэн үлдэхэд тусалж дэмжсэн элэг нэгт монголчууддаа л маш их баярлалаа” хэмээсэн байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна