БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран Ковид-19 коронавирусийн оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлыг зохион байгуулжээ. Уг цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон тархвар зүйн, эмнэл зүйн багийн төлөөлөл оролцсон бол нөгөө талаас Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо, Бээжингийн их сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 коронавируст халдварын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, явцын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ цаг үеэ олсон, нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэж, хурлыг зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны хамт олонд талархал илэрхийлжээ.
Хурлын үеэр Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлгийн Амьсгалын болон амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Гао Жаньчэн Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээний сэдвээр илтгэл тавьж, уг вирусийн халдварын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Хуралд оролцогчид дээрх болон өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт авцгаасан байна. Мөн цаашид уламжлалт болон цаг үеийн бусад шаардлагатай сэдвүүдээр цахим хурал хийх санал дэвшүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөв.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна