Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэхүү
Цагдаагийн ерөнхий газраас зохион явуулж буй “Хайр өвтгөдөггүй” аяны хүрээнд ЦЕГ-ийн харьяа Хэрэг бүртгэх албанаас хэрэгжүүлж буй архигүй орчин арга хэмжээг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Уг арга хэмжээний зорилго нь дэлхий нийтэд төдийгүй, манай улсад бүртгэгдээд буй аймшигт Коронавирус /Covid-19/гарсантай холболдуулан Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаартай захирамжийн хүрээнд бүх төрлийн баар, караоке, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллага, дэн буудлуудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан охид, залуус маань хэсэг бүлгээрээ нэгнийхээ гэрт цуглан ахуйн хүрээнд архи болон согтууруулах ундаа хэрэглэж улмааргэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдох дуудлага, мэдээлэл өмнөа оны мөн үетэй харьцуулбал нэмэгдэх хандлагатай байна. Нэгэн жишээ дурьдхад саяхан хэсэг бүлэг залуус нэгнийхээ гэрт цуглан цэргийн баяр тэмдэглэх нэрийдлээр архидан улмаар хэрэлдэж,маргалдан нэгнийгээ зодож хөлийг нь хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна. Ер нь дийлэнх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь архитай холбоотой гарч байна . Нэг тоо баримт дурьдвал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт 102 иргэн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.1 дахин, эмэгтэй хүн холбогдсон нь 31 буюу өмнөх оны мөн үеэс 2.8 дахин тус бүр өссөн.
Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 1 нь 15 хүртэлх, 2 нь 16-17 настай, 21 нь 18-24 настай, 23 нь 25-29 настай, 15 нь 30-34 настай, 15 нь 35-39 настай, 20 нь 40-44 настай, 1 нь 45-49 настай, 3 нь 50-54 настай нь, 1 нь 60-64 настай нь эзэлж байгаа бол1 нь төрийн алба хаагч, 18 нь хувийн хэвшлийн ажилчин, 3 нь төрийн бус байгууллагын ажилтан, 35 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 4 нь оюутан, 2 нь сурагч, 39 нь ажилгүй иргэд байна.
Мөн нийт холбогдогчдын 2 нь бага, 4 нь суурь боловсролтой, 42 нь бүрэн дунд, 1 нь тусгай мэргэжилийн дунд боловсролтой, 53 нь дээд боловсролтой иргэд гэмт хэрэг үйлдсэн байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай