Улсын онцгой комиссын 12 дахь удаагийн хуралдааны шийдвэрийн талаар албаныхан мэдээллээ. Энэ үеэр иргэдийг маскаа тогтмол зүүж, гараа сайн ариутгаж аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн юм.
Эмнэлгийн хүчин чадлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Хөнгөн тохиолдолд эмнэлэг авах боломж байхгүй. Дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй оронд нийт хүн амаа нэгэн зэрэг эмнэлэгт хүлээн авах боломж байдаггүй. Өндөр хөгжилтэй орон гэхэд нийт хүн амынхаа 1,1-1,4 хувийг нэгэн зэрэг эмнэлэгт хэвтүүлэх боломжтой байдаг байна. Харин хятад улс болоод манай улсын хувьд хүн амынхаа 0,4 хувийг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой. Тиймээс хэрэв нийтийг хамарсан халдвар гарвал хөнгөн тохиолдолд эмнэлэгт хэвтэх боломжгүй” гэлээ.
Мөн манай улсад нэг ч уушигны аппарат байхгүй. Гэхдээ ЭМЯ, Сангийн яамтай хамтраад одоогоор дутагдалтай байгаа уушги орлох, диализийн аппарат нэгийг авахаар захиалга өгсөн. Үүнд хандивийн мөнгөнөөс 720 сая төгрөгийг зарцуулна гэдгийг хэлсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай