Хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн 180,8 км урттай хатуу асфалтан зам, 9,2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгах ажлыг эхлүүлээд байгааа билээ.
Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийт ихээр холхидог газар, барилга байгууламж болон автобусны буудлуудад ариутгал хийжээ.
Мягмар гарагт 8000 м.кв талбайн автозам, тусгаарлах ногоог зурвас, явган хүний зам, ногоон байгууламж, иргэдийн амрах талбай зэрэг газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Үүнд,
Сүхбаатарын хөшөө, Хонхтой цэцэрлэг, Централ тауэрийн урд цэцэрлэг, Нацагдоржийн номын сан, Автобусны буудлууд, Драмын театр, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Циркийн хойд хэсэг, Амарын гудамж,Спортын төв ордон, МУБИС- ийн багшийн сургууль, Өргөө-2 кинотеатр, Засгийн газрын ордны хойд цэцэрлэг, Учралын цэцэрлэг, Асашёрюгийн цэцэрлэг, Самбуугийн гудамж, Ард кинотеатр, Барилгачдын талбай, Тусгаар тогтнолын талбай, Жуулчдын гудамж гэх газрууд багтсан байна.
Харин лхагва гарагт улаанбаатар их дэлгүүр, мэргэжилтний 20, хүнсний хорь дугаар дэлгүүр, зүүн дөрвөн замын автобусны буудал, ТҮЦ, сандал, хогын сав зэргийг ариутгасан аж. Ингэхдээ ариутгалын таван бригад зориулалтын тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн байна.

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай