"Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” аян зохион байгуулагдаж байна
Монгол улсын Шадар сайд, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А780 дугаар тушаалаар "Олон улсын хэрэглэгчийн өдөр” буюу 3 дугаар сарын 15-ны өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн. Харин 2020 онд "Хүүхэд хэрэглэгч- Хүүхдийн эрүүл мэнд цэвэр орчин” сэдвийн хүрээнд БСШУС-ын сайдын А/115, Хөдөлмөр Нийгмийн Хамгаалын сайдын А/71, Эрүүл мэндийн сайдын А/155 тоот 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан тушаалаар "ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” үйл ажиллагаа 3 дугаар сарын 15-30-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
"Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” арга хэмжээний хүрээнд хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл, аюулгүй, зөв хэрэглээг гэр бүлд нь хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлэл зөвлөмжийг цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээх чиглэлийн дагуу www.facebook.com/huuhed.hereglegch цахим хуудсыг нээн ажиллуулж байна.
Тус цахим хуудсаар дамжуулан хүүхэд багачуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх цахим хичээл, гэр бүлийн орчны аюулгүй байдлын хяналтын хуудас, гэрийн эмийн сангаа хэрхэн цэгцлэх, бүрдүүлэх, ашиглах заавар, эмийн зохистой хэрэглээний зөвлөмж, хүүхдийн гэрийн даалгаварыг хэрхэн хийлгэх талаар зөвлөмж мэдээллийг байршуулан ажиллахаар болжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай