Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Идэр
Сүүлийн үед дэлхий нийтэд болон манай улсад томуу, томуу төст өвчин буюу шинэ төрлийн Коронавирус халдварт /Covid-19/ тархалд буурахгүй өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан уг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаартай захирамжаар бүх төрлийн баар, караоке, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагууд, дэн буудлуудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоосон боловч ахуйн хүрээнд хүрээнд архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, эмэгтэйчүүд, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна.
Иймд уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчлан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Хайр өвтгөдөггүй” аяны хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл хугацаанд ЦЕГ-ийн харьяа Хэрэг бүртгэх албанаас “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2020 оны 2 дугаар сарын байдлаар Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 17 буюу 15 хувь, мансуурсан үед үйлдэгдсэн хэрэг 2 буюу 33.3 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 3 буюу 25 хувь тус бүр буурсан үзүүлэлтэй байгаа хэдий ч хүүхэд оролцсон гэмт хэрэг 3 буюу 2 дахин, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 44 буюу 91.3 хувь, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг 7 буюу 40 хувиар тус тус өссөн байна.
Иймд ард иргэд та бүхнийг ахуйн хүрээнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСАГ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай