Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдсан авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллажээ.
Тус хэлтсээс тухайн авлигын гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг бүрэн арилгаагүй, мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан зарим арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй байна. Иймд авлигын гэмт хэрэг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээс албан хаагчидтай холбоотой ирүүлж байгаа гомдол мэдээллийг хүлээн авах механизмыг боловсронгуй болгох, ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо, агуулга зэргийг тэмдэглэсэн нэгдсэн бүртгэл хөтлөх, гомдол мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийх, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын энгэрийн камерыг тогтмол ажиллуулах, энгэрийн камерын бичлэгээ холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхдөө нэгдсэн бүртгэл хөтлөх, албан хаагчдын энгэрийн камерын ашиглалтад тавих шат шатны удирдлагын хяналтыг сайжруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж, хариу мэдэгдэхийг даалган, Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу зөвлөмж хүргүүлжээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна