Дэлхий нийтийг хамарсан энэхүү өвчний үеэр хамгийн их хохирч буй хүмүүс бол хөгшчүүл. Мэдээллийн хэрэгслээр мэдээ гаргахдаа бүгд тайван байцгаана уу, зөвхөн хөгшин хүмүүс л үхэж байгаа гэх мэдээ ч хүртэл гарч байгаа нь тэдэнд хүндээр тусч буй нь мэдээж. Тэд дэлгүүр ороход хүртэл олон хүний хөлд дарагдан, эсвэл хоосон лангуу мөргөж буй.
Тэгвэл Америк нэгэн эмэгтэйн бичсэн нийтлэл олон хүний сэтгэлийг шимшрүүлжээ. Тэрбээр бичихдээ : “Өнөөдөр би хүнсний дэлгүүрт байхдаа нэгэн хөгшин эрийг харсан юм. Тэр хамгийн багадаа л 84 орчим настай байх. Түүний чирч явсан сагс нь хоосон дээрээс нь хоосон талхны тавиурыг ширтэн зогсож байсан юм. Би ихэд эмзэглэсэн. Учир тэнд байсан сүүлийн 2 ширхэг зайдастай талхыг би авсан байсан юм л даа. Тэгээд би түүнд нэг ширхгийг нь өгөөд: “Энэ ядаж л талхтай шүү дээ” гэж хэлэхэд тэр инээмсэглээд надад талархсанаа илэрхийлэн авсан юм. Энэ л миний хийж чадах зүйл байлаа. Хэрвээ та хөгшин хүн харах юм бол зүгээр л зогсоод түүнд юу хэрэгтэй байгааг нь асуугаарай. Тавиур дээр байхгүй ч өөрийн тань сагсанд байгаа зүйлээсээ түүнтэй хуваалцаарай. Та дараа нь ирээд л амархан авчхаж чадна. Хоосон тавиурыг л харах гэж хөөрхий тэр хөгшин хүмүүсийг хаанаас, ямар хол зам туулж ирснийг нь мэдэхгүй шүү дээ. Энэ хэцүү цаг үед бие биенээ бас тусламж хамгийн их хэрэгтэй байгаа нэгнээ битгий мартаарай. Хөгшин хөршдөө, найздаа эсвэл гудманд яваа танихгүй тэр нэгэнд туслаарай. Нэгнээ хайрлацгаая ❤️ ” гэжээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна