Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78-р тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ болон холбогдох бусад төрийн бус байгууллагад үүрэг болгосон.
Энэ чиг үүргийн хүрээнд ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч 2020.03.12-ноос 16-ны хооронд “Номин Тав Трейд” ХХК буюу Улсын их дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тус компани 2020.03.10-ны өдрөөс хонины ястай махны үнийг 1кг тутамд 1500 төгрөгөөр, Үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, Үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна.
Тухайлбал үхрийн цул махыг кг тутамд 14499 төг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон
Иймд улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэргэлэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “Номин тав трейд ” ХХК-д зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэрийг гаргаад байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай