Нийтийн тээврийн хэрэгслээр манай улсын хүн амын инэнх хувь нь үйлчүүлдэг. Иймдээ ч хүн ам олноор цугларах боломжтой энгийн нэгэн жишээ яахын аргагүй мөн билээ. Коронавирусийн халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй, мөн Монгол улсад гурван иргэн шинээр халдвар тээн ирсэнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн хэрэгсэлд дараах аргаар халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай юм. Иймд дараах зөвлөмжийг хүргэе.
• Нийтийн тээврийн хэрэгсэлд эцсийн буудалд зорчигчид буусны дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
• Тээврийн хэрэгслийн гадна, дотор хэсэг, суудал, шал, хаалганы бариул, жолооны хүрд гэх мэт хүний гар хүрэх бүх гадаргууг 0.015%-ийн жавелион, хлорсепт, ус төрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар арчих эсвэл шүршинэ. Шүршсэн тохиолдолд 1 цагийн дараа арчиж цэвэрлэх / Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй/
• Тээврийн хэрэгсэлд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах
• Цонх нээж агаар сэлгэлт 5-10 минут хийсний дараа зорчигчдыг суулгах
• Жолооч болон зорчигчид амны хаалт заавал зүүнэ.
Халдваргүйжүүлэлт хийхэд анхаарах зүйл:
• Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
• Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
Дээрх аргаар нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал хийх шаардлагатай бөгөөд ард иргэд, зорчигч та бүхнийг хувийн ариун цэврээ сахиж амны хаалт болон нэг удаагийн бээлий өмсөж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай