Японы ерөнхий сайд Абэ Шинзо: Токиогийн олимпыг товлосон хугацаандаа зохион байгуулна гэж мэдэгдлээ.

Moderator
2020/03/15

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд Японы ерөнхий сайд Абе Шинзо, Японы засгийн газар шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын нөлөөг ялан давж, товлосон хугацаанд Токиогийн олимпын наадмыг зохион байгуулна гэж дахинтаа онцолжээ.

Абе Шинзо энд зохиогдсон нэгэн хэвлэлийн бага хуралд оролцохдоо дээрх үгээ хэлсэн байна. Хэвлэлийн бага хуралд тэрбээр Японы засгийн газрын хижиг тахлын эсрэг тэмцэх багц арга бодлогуудыг мэдэгджээ. Олимпын наадмын талаар тэрбээр хэлсэн үгэндээ: “бид хижиг тахлыг ялан давж, төлөвлөгөө ёсоор олимпын наадмыг амжилттай зохион байгуулна” гэсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, өмнө өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай утсаар хийсэн хэлэлцээнд хоёр тал “олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах тухай сэдвээр огт яриагүй” гэжээ.

Д.Трамп 12-нд Цагаан ордонд сурвалжлагчдад хэлэхдээ, хижиг тахлын нөлөөг бодолхийлж, Токиогийн олимпын наадмыг “нэг жил хойшлуулан” зохиохыг тэрбээр санал болгоно гэж ярьсан байна. Үүний дараа өглөө нь Абе Шинзо түүнтэй утсаар хэлэлцээ хийжээ.

Абе Шинзо хэвлэлийн бага хуралд мөн хэлэхдээ, Японы засгийн газар ОУОХ болон ДЭМБ-тай нягт хамтран ажиллах болно гэжээ. түүний далд санаа нь олимпын наадам товлосон хугацаандаа зохиогдох эсэх тухай үг хэлэх гол эрх нь Японд байхгүй юм байна.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 13-нд хэлэхдээ: Токиогийн олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулан зохиох тухай асуудлаар ОУОХ нь ДЭМБ-ын санаачилгыг сонсох болно гэжээ.