Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Хялганат гэдэг газарт энэ сарын 13-ны өдөр иргэн Г-ийн өвлийн байшин шатжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийлж, галыг таван цаг ажиллаж байж унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймрийн улмаас гэрийн эзэн 42 настай эрэгтэй, 14, 6 настай хоёр хүүхэд нас барж, 17, 15 настай хоёр эмэгтэй 70 хувийн түлэгдэлтэй биеийн байдал нь хүнд байгаа аж.
Тэд аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчрахаар өчигдөр /2020.03.14/ МИ-171Е загварын нисдэг тэргээр нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд нисчээ. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай