Халдварт тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг баталгаажуулахын тулд Хятадын төв банк бэлэн мөнгийг ариутган халдваргүйжүүлэх тухай шийдвэр гаргасан. Тэгвэл банкнууд энэхүү шийдвэрийг хэрхэн биелүүлэв? Хятадын бүх банкнууд Төв банкны зааврыг хатуу мөрдөж, бэлэн мөнгөний хоёр өөр урсгал ажиллуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хадгалуулж буй мөнгө болон гаргаж авч буй мөнгө хоорондоо холилдохгүй гэсэн үг юм.

ICBC банкны Бээжин дэх төв салбарын Бизнесийн үйл ажиллагааны төв иргэд үйлчлүүлэгчдийнхээ хадгалуулсан мөнгийг эн тэргүүнд ариутган халдваргүйжүүлж байна. Тус төвийн ерөнхий менежерийн орлогч Ли Жин хэлэхдээ: Бид зах зээлээс буцаан авсан бэлэн мөнгөө тоолж нягталсны дараа Ардын банкнаас тавьсан шаардлагын дагуу ариутгаж халдваргүйжүүлэн, долоо хоногийн дотор гүйлгээнд оруулахгүй байх зарчмаар ажиллаж байна гэжээ.
Халдвар ноцтой бүс нутагт бэлэн мөнгийг халдваргүйжүүлснээс хойш 14 хоног, бусад бүс нутагт долоо хоног гүйлгээнд оруулахгүй байх, мөн халдвараас өмнө татсан юм уу эсвэл шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулах шийдвэрийг Төв банк гаргажээ.

Үүний зэрэгцээ ICBC банкны Бээжин дэх төв салбарын Бизнесийн үйл ажиллагааны төв нь эмнэлэг зэрэг онцгой байгууллагаас авсан бэлэн мөнгөө тусад нь хадгалан, тусгай ажилчин ариутгаж байгаа юм байна. Эмнэлгээс бэлэн мөнгө авахдаа тусгай хайрцагт хийж, 65 хэмээс дээш, 80 хэмийг давахгүй тусгай зориулалтын ариутгалын шүүгээнд бүтэн цаг ариутгаж байна. Энэ тухай тус төвийн ажилчин хэлэхдээ: “Бид эмнэлгээс авчирсан бэлэн мөнгөө нарийн шаардлагын дагуу ариутгаж дууссаны дараа гүйлгээнд оруулахгүй. Шууд Ардын банканд шилжүүлэн өгч байгаа юм” гэжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай