Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл дэлхийн аль ч улс уруу зорчихгүй байх уриалгыг гаргалаа. Дэлхийн 100 орон шинэ коронавирусын халдвар бүртгээд байгаа бөгөөд гаднын аль ч улс орны хувьд эрсдэл өндөр болсон байгааг дурдсан юм.
2020 оны нэгдүгээр сарын 09-нөөс хойш манай улсын хэмжээнд 901 хүнийг ажиглалтад авч 262 сэжигтэй хүнээс шинжилгээ авч, сөрөг гарсан. Харин өнөөдрийн байдлаар сэжигтэй гурван тохиолдлыг тусгаарлан шинжилгээ авч буй бөгөөд 498 хүнийг ажиглалтад байлгаж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Италиас 27, Иранаас 12 улсад шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдсөн. Энэ нь манай ард иргэд онцын шаардлагагүй бол гадаадын аль ч улс уруу зорчих хэрэггүй гэдгийг уриалахыг хүсэж байна. Дэлхийн бөмбөрцгийн улс орнуудын 50 гаруй хувьд шинэ коронавирусийн халдвар нэгэнт илэрлээ. Зарим орны хувьд бусад оронд зөөвөрлөгдөх бодит эрсдэл байгаа учраас ядаж гуравдугаар сарын 30-ныг хүртэл гаднын аль ч улс орон руу зорчихгүй байж, тэсээч ээ гэдгийг хэлмээр байна. ДЭМБ болон ДЭМБ-ын Ухань мужид ажилласан шинжээчдийн багийн өгсөн мэдээллээр өндөр настан, архаг хууч өвчтэй буюу зүрх судас, чихрийн шижинтэй хүмүүст хүндрэх тохиолдол байгаа учраас ЭМЯ ахмад настан руу чиглэсэн анхаарал халамжийн чиглэлийн зөвлөмжийг өгч байна. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай