Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески нар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн 15 сая ам.долларийн буцалтгүй тусламжаар 2024 он хүртэл хэрэгжих “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” БЭСТ хөтөлбөрийг албан ёсоор нээж, хонх цохилоо.
Уг хөтөлбөр нь хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээ”-ний хүрээнд Монгол улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, ил тод сайн засаглалыг бий болгох замаар эдийн засгийг солонгоруулах зорилготой бөгөөд Улаанбаатар хот болон нэр бүхий 12 аймагт (Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий) тус тус хэрэгжих юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай