Шинэ коронавирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварласан тохиолдол Хятадын хоёр тусгай захиргааны бүсийн нэг болох Хонгконгт бүртгэгдээд байна. Хоёрдугаар сарын 25-нд тус хотод 60 гаруй насны эмэгтэй "COVID-19" вирусний халдвар авсан болох нь тогтоогдсон юм.
Удалгүй тус эмэгтэйн гэртээ тэжээдэг нохойноос мөн л энэ аюулт вирус илэрсэн талаар Хонгконгийн засгийн газрын албаныхан мэдээлжээ. Хэд хэд удаагийн давтан үзлэг, шинжилгээгээр нохойн ам болон хамрын хэсгээс “COVID-19” вирус илэрч байгаа учраас тусгаарлан хөл хорионд байлгах арга хэмжээг авчээ.
Хэдийгээр тус нохойноос “COVID-19” вирус илэрч байгаа ч биеийн байдал хэвийн, өвчний ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрэхгүй байгааг мэдээлжээ. Халдвар авсан нохойг шинжилгээ хариу сөрөг гарах хүртэл хөл хорионд байлгахаар болжээ. Хонгконгийн засаг захиргаанаас иргэдийг тэжээвэр амьтантай харьцахаасаа өмнө гараа сайн угаах, орон гэрээ цэвэрхэн байлгахыг уриалсан байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна