"АЛДАРТ ЭХ"-ИЙН ОДОНТОЙ ЭЭЖҮҮД 45 САЯ ТӨГРӨГИЙН БАРАА МАТЕРИАЛ ХАНДИВЛАЛАА

Moderator
2020/03/05

“Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас 45 сая төгрөгийн өртөг бүхий бараа материалыг өнөөдөр /2020.03.05/ Улсын онцгой комисст гардуулан өглөө.

 Тус холбоо нь  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр  “Алдарт эхийн одонт 1000 ээж”-ийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг бол энэ жил коронавирус гарсантай холбогдуулж ийнхүү хандивын аянд нэгдэж  1000 төрийн алба хаагчдад сэтгэлийн дэм болгож, дэлхий олон оронд дэгдээд байгаа шинэ төрлийн "covid 19" халдвараас урьдчилан сэргийлж, ард иргэд, эх орноо хамгаалах үйлсэд гар бие оролцон ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн хандивыг гардуулан өгч байна.