Коронавирусийн дэгдэлтийг зарим нь бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шалтаг болгож байна.
Сингапурын оюутан коронавирусийн улмаас ялгаварлан гадуурхалтад өртөж бусдад зодуулжээ. Лондонгийн Их сургуулийн оюутан, 23 настай Жонатан Мок Оксфордын гудамжаар алхаж явтал хэсэг бүлэг нөхөд "Хөөе, коронавирус минь” хэмээн түүн рүү хашхирчээ. Тэрээр ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй ч дөрвөн залуу ирж түүнийг гудамжинд зодон, биед нь гэмтэл учруулаад хэргийн газраас зугтжээ. Цагдаагийн алба хаагчид зөрчил гаргасан танхай иргэдийг хайсаар байгаа аж. Жонатан "Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Нэг нь шууд л ирээд нүүрэн дундуур минь дэлсээд авсан. Тэд намайг зодож байхдаа "Манай улсад чиний коронавирус хэрэггүй, аваад зайл” гэж хэлсэн. Тэд намайг арьс өнгөөр ялгарлан зодсон” хэмээн зодуулсны дараах дүр зургаа өөрийн цахим хуудсанд байршуулан бичжээ. Жонатан Мок тухайн үед амны хаалттай явж байсан ба "Ази хүмүүсийг амны хаалтттай явахад хүмүүс түүнийг өвчтэй гэж буруугаар боддог. Гэтэл үнэндээ өөрсдийгөө хамгаалах гэж амны хаалт зүүдэг юм шүү дээ. Коронавирусийн дэгдэлтийг зарим нь бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шалтаг болгон ашиглаж байна. Сайхан хүмүүстэй, гайхалтай хотод ийм зүйл болсон нь маш харамсалтай” гэжээ. Одоогоор Их Британи улсад 51 хүн коронавирусийн халдвар аваад байгаа юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай