Корона19-ийн хүчийг сулруулагч "эсрэг биет"-ийг оллоо... Вакцин болон эмчилгээ бий болох найдвар гарч ирж байна.
YTN-ийн өнөөдрийн мэдээгээр гарсан маш таатай нэгэн мэдээг та нартайгаа хуваалцахаар шийдлээ.
БНСУ-ын вирус судалгааны баг корона19-ийг эсэргүүцэх чадвар бүхий эсрэг биетийг олж илрүүлсэн байна.
БНСУ-ын Химийн Хүрээлэнгийн Вирус судлалын судалгааны багаас SARS вирусыг саармагжуулагч 2 ширхэг эсрэг биет, MERS вирусыг саармагжуулагч 1 ширхэг эсрэг биетийг Корона19-ийн баяжуулалтын уурагт нийлүүлж болно гэж зарлалаа.
Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч биеийн эсэргүүцлийг бий болгох ба түүн доторхи өвчин үүсгэгч нянг саармагжуулж болох эсрэг биетийг саармагжсан эсрэг биет гэж нэрлэдэг.
Баяжуулалтын уураг гэдэг нь корона19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх ба судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ баяжуулалтын уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн биологи судлалын салбарт bioRxiv-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь корона19-ийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна.
Вирус судлалын баг нь Өвчний хяналтын төв газраас корона19 вирусын эсийн хуваагдлыг авч хурдан үржүүлээд корона19 вирусын RNA-г тогтоосон гэнэ.
Тус судалгааны баг нь үүнийгээ ашиглан корона19 вирусыг эмчлэх арга технологи болон вакциныг бий болгоход хүчээ дайчлан ажиллаж байгаа юм байна.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна