Америкийн засгийн газрын шинэ коронавирусний эсрэг тэмцэх ажлыг багийг дэд ерөнхийлөгч Майк Пенс удирдан ажиллахаар болоод байна. АНУ-д шинэ коронавирусын халдварыг авсан хүний тоо 60-д хүрээд байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа шинэ коронавирусний эсрэг дорвитой арга хэмжээг авч чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж эхлээд байгаа. Тэгвэл ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн засгийн газрын COVID -19 вирусийн эсрэг тэмцэх ажлын багийнхныг дэд ерөнхийлөгч Майк Пенсээр удирдуулах шийдвэр гаргаж байгаагаа лхагва гарагт цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр зарласан байна.
Тэрээр дэд ерөнхийлөгч “Майк мэргэжилтнүүд, эмч нар болон энэ чиглэлээр ажиллаж байгаа бусад бүх хүмүүстэй хамтран ажиллах болно. Америкийн коронавирусний эсрэг тэмцэх ажлын багийнхан гайхалтай хүмүүсээс бүрдсэн” гэж сайшаан магтжээ. Дэд ерөнхийлөгч Майк Пенс ажлынхаа тайлан мэдээг ерөнхийлөгч Дональд Трампад шууд тайлагнаж байх юм. Мөн энэ хэвлэлийн хурлын үеэр цагаан ордон өнгөрсөн хугацаанд коронавирусын эсрэг үр дүнтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн учраас өнөөдөр АНУ-д халдварын түвшин харьцангуй бага байна гэж ерөнхийлөгч Трамп олон нийтийн шүүмжлэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс гадна цагаан ордны тэргүүн АНУ дахь COVID -19 вирусний эсрэг арга хэмжээнд зарцуулах санхүү мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Америкийн Сенат дахь Ардчилсан намынхан 8 тэрбум ам.долларын яаралтай санхүүжилтийг гаргахыг уриалж байгаа юм. Харин цагаан ордны зүгээс 2.5 тэрбум ам.долларыг гаргах саналыг дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгч Дональд Трамп “бид шаардлагатай мөнгийг гаргана. Гэхдээ халдварыг хамгийн боломжит бага түвшинд байлгах хангалттай сайн арга хэмжээг авсан учраас хэт их хөрөнгийг үрэх хэрэггүй” гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай