Тэрээр Ил захидал бичсэнээ Эрүүл мэндийн сайдад гардуулж өглөө.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ТАНАА
Аюулт өвчин гараад нилээд хугацаа өнгөрлөө. Өнөөдөр дэлхийн 50 улсад аюулын харанга дэлдэж буй энэ үед манай засгийн газар, УИХ, ялангуяа эрүүл мэндийн салбар бүхлээрээ монголчууд бидний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үүргээ нэртэй төртэй гүйцэтгэж байна. Ийм үед иргэн бүр хариуцлагатай байж, мөн өөрийн боломж бүхнээр аюулт тахлаас урьдчилан сэргийлэхэд оролцох ёстой гэж би бодож байна.
Тиймээс өнөөдөр гэрийн бүлийнхээ өмнөөс монголчууддаа эрүүл энхийг хүсэж, 5000 ширхэг амны хаалтыг хэрэгцээтэй газар нь хүргэж өгөөрэй гэж нэмэр болж байна. Монголчууд бид бие биенээ хайрлах, хууль цаазаа чанд сахин эх орон ард түмнээ хайрлах ухамсарт ард түмэн гэдэгт би итгэдэг.
Энэ дашрамд төрийн бүх албаныханд Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, Онцгой байдлынхан, цэрэг армийнхандаа бидний төлөө цаг наргүй ажиллаж байгаад иргэний хүнийхээ хувьд талархаж буйгаа илэрхийлж байна.
АЮУЛТ ӨВЧИН ХОЛУУР ТОЙРЧ, МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ ХИЙМОРЬ ЗОЛБОО ӨӨДӨӨ БАЙХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ!
МУ-ын гавьяат тамирчин, Далай даян дархан аварга иргэн Г.Өсөхбаяр
2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр



“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай