Одон орончид нарны аймгийн гадна орших "K2-18b” хэмээх гаргийг нарийвчлан судалсны эцэст уг гараг дээр амьдрал оршин байх бүх нөхцөл байх боломжтой гэдэг дүгнэлтийг хийжээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг "Astrophysical Journal Letters” сэтгүүлд нийтэлсэн байна.
"K2-18b” гаргийг 2015 онд дэлхийгээс 124 орчим гэрлийн жилийн зайд орших оддын бөөгнөрлийн "K2-18в” улаан одой одын тойрог замаас илрүүлжээ. Уг гараг нь дэлхийгээс 8.6 дахин их масстай, 2.6 дахин их радиустай байна. Одон орончид "Кеплер", "Спитцер" болон "Хаббл" огторгуйн дурангийн мэдээллүүдэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн "K2-18b”-гийн агаар мандалд усны уур агуулагдаж байгааг 2019 онд олж тогтоожээ. Энэ нь нарны аймгаас гадна усан агаар мандалтай гараг илрүүлсэн анхны нээлт болсноос гадна, онолын хувьд нарны аймгаас гадна амьдрал оршин байх магадлалтай анхны гараг болсон байна.
Энэхүү гараг дээр амьдрал байх магадлалыг тодорхойлохын тулд Британийн Кембрижийн их сургуулийн эрдэмтэд агаар мандалд нь хийсэн ажиглалт, мөн масс, радиусынх нь талаарх мэдээллийг ашиглан дижитал загварчлалыг гаргаж, гадаргуу дээр нь ус байх, харин устөрөгчөөр баяжагдсан агаар мандлын температур, бүтэц нь амьдрахад тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх бүрэн магадлалтайг тогтоожээ.
"Нарны аймгаас гадна орших хэд хэдэн гаргийн агаар мандлаас усны уур илрүүлсэн. Гэхдээ тухайн гараг амьдралын бүсэд оршин байгаа нь гадаргуу дээр нь амьдралын нөхцөл заавал байх ёстой гэсэн үг биш юм. Амьдрал байх нөхцөлийг тодорхойлохын тулд ус шингэн хэлбэрээр гадаргуу дээр орших боломжтой эсэх зэрэг гаргийн дотоод болон агаар мандлын нөхцлийн талаар нэгдсэн ойлголттой болох нь чухал” гэж судалгааг явуулсан багийн ахлагч Никк Мадхусудхан ярьсан байна.
"K2-18b”-гийн том хэмжээг харгалзан үзвэл уг гараг дэлхийн томруулсан хувилбараас илүүтэй Далайн ван гаргийн жижгэрүүлсэн хувилбартай илүү төстэй гэж урьд нь таамаглаж байжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай